Танилцуулга

        ХасЛизинг ХХК нь лизингийн үйлчилгээ дагнан эрхлэх зорилгоор 2007 онд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл группын 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан.

        ХасЛизинг ХХК нь Монгол улсын санхүүгийн түрээсийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг дагнан эрхэлдэг бөгөөд аж ахуйн нэгж, иргэдэд бизнесийн үйл ажиллагаагаа өргжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр авах боломжийг олгож байгаа билээ. Манай компани бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр, барилга угсралт, хөдөө аж ахуй, оношилгоо, лабортарын болон нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүд гэх мэт нийгэм байгаль орчинд эерэг үр нөлөөтэй бүх салбарын тоног төхөөрөмжүүдийг санхүүгийн түрээсээр түрээслүүлж байна.

Компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Содномын Бэхбат Улаанбаатар Ротари Клуб, ТУЗ-ийн гишүүн, ХасБанкны ТУЗ-ийн гишүүн
  • Чулууны Ганхуяг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, ХасБанкны ТУЗ-ийн гишүүн
  • Дүгэрсүрэнгийн Бат-Очир ХасБанкны Гүйцэтгэх Тэргүүн Дэд Захирал
  • Жим Андерсон Мэрси Корп төслийн байгууллагын Санхүүгийн Менежер, ХасБанкны ТУЗ-ийн гишүүн
  • Пэрэнлэйн Эрдэнэжаргал Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал, ХасБанкны ТУЗ-ийн гишүүн

Онцлох үйл явдал

bbb
  • 2007 оны 5 сард Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлаар ХасЛизинг ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэв.
  • 2007 оны 10 дугаар сард Олон Улсын Санхүүгийн Корпорацийн техник туслалцааны хүрээнд Санхүүгийн түрээсийн нягтлан бодох бүртгэлийн стандарт, түүний хэрэгжүүлэх, санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон компанийн бизнес төлөвлөгөөг боловсронгуй болгохоор хоёр зөвлөх ирж ажиллаа.
  • 2007 оны 10 дугаар 30-нд сард хамгийн анхны санхүүгийн түрээсийн олголтыг хийв.
  • 2008 оны  3 дугаар сарын 17-нд Компанийн үйл ажиллагааг албан ёсоор нээж олон нийтэд мэдээллээ.
  • 2008 оны 9 дүгээр сард Олон Улсын Санхүүгийн Корпорацитай урт хугацаат зээлийн  урьдчилсан хэлэлцээрийг хийж, 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай ( IFC) гарын үсэг зурлаа.
  • Олон Улсын Санхүүгийн Корпорациас Монгол дахь лизингийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож буй энэхүү зээл нь ХасЛизинг ХХК-ийн цаашдын үйл ажиллагааны найдвартай байдлыг улам бүр хангаж, өмнөө тавьсан зорилтууддаа хүрэхэд нь томоохон түлхэц болох бөгөөд нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр худалдан авах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
  • 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар ХасЛизинг ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээг 500 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1 тэрбум төгрөгт хүргэхээр шийдвэрлэлээ.
  • 2009  оны 4 дүгээр сард бид 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу анх удаагаа орон нутагт  Сэлэнгэ, Орхон, Дархан аймгуудад очиж, орон нутгийн  зах зээлийн байдалтай танилцаж,  үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, бизнес эрхлэгчидэд санхүүгийн түрээсийн  ойлголт, түүний давуу тал зэргийг танилцуулж, түрээсийн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаа.
  • Мөн 6 дугаар сард Олон Улсын Санхүүгийн Корпораци  ( IFC)-ийн 2 жилийн хугацаатай техник туслалцааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан ба энэхүү гэрээний дагуу зөвлөх Стеварт Перние 6  болон 11 саруудад  тус тус 15 хоног Компанийн үйл ажиллагаатай танилцан холбогдох дүгнэлт, зөвлөмжийг өгч ажиллаа.
  • 2009 оны 10 дугаар сард шинээр бэлтгэн нийлүүлэгчээр хамтран  ажиллах гэрээ хийсэн тоног төхөөрөмжийн зуучлагч болон бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудад чиглэсэн санхүүгийн түрээсийн үйлчилгээний талаарх сургалтыг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаарх санал бодлоо солилцлоо.
  • 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.Жаргалсайхан Гүйцэтгэх захирлаар томилогдов.
    Хуучин лого
    Шинэ лого
    aaa
  • 2010 оны 5 дугаар. Компанийн анхны стратегийн хэлэлцүүлэгийг хийж компанийн эрхэм болон хэтийн зорилгыг өөрчлөв.

Шинэ мэдээ

        ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр  “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад  ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь